Galaxy S4-ын GT-I9500 загварт тохирох Android 4.4.2 системтэй, бүрэн Монгол хэлтэй, S5-ын хэв маяг, хурдан ажиллагаа, цэнэг зарцуулалт бага зэрэг олон давуу талтай тусгай ROM-ыг iSeo98 хөгжүүлэгч ийнхүү эхний бүрэн хувилбарыг хэрэглэгч нарт зориулан гаргалаа. Samsung-ын TouchWiz хэв маягийн шинэчлэгдсэн байдал нь S5-ынх билээ. Тэрхүү шинэ хэв маяг бүхэлдээ орсон байгаа.
ROM-ын нэр: Project Seo
Хувилбар: Build 1 (Stable)
Систем: Android 4.4.2 KitKat
Долгион баригч: I9500XXUFNA6
Кернел: 3.4.5-875187
SE_Linux: SEPF_GT-I9500__4.4.2_0010
Эх ROM: XXUFNA6 build 1
Хэрэглэгчийн интерфейс: TouchWiz (Galaxy S5)
Зориулагдсан утас: GT-I9500
Хэмжээ: 1.74 ГБ
Ашиглах хэмжээ: 1.8 ГБ
Гарсан огноо: 2014 он 5 сарын 9
Уг Custom Rom-г суулгахын тулд юун түрүүнд таны төхөөрөмж "Root" хийгдсэн (Системийн эрх нээгдсэн) байх шаардлагатай. Мөн Тусгай Recovery цэс суусан байх шаардлагатай. Системийн эрх нээх, Тусгай Recovery цэс суулгах зааврыг "Galaxy S4-ын.......CWM суулгах заавар" мэдээнээс харж болно.
Ажиллахгүй зүйлс: Boot animation ажилахгүй. [АЛДАА]Smart-Scroll Функц ажиллаж байх үед S-Browser буюу интернет Апп ажиллахгүй. Залруулах арга: Интернет Апп-г ашиглахын тулд эхлээд Smart-Scroll функц-г унтраах хэрэгтэй Contacts буюу Харилцагчид Аппликейшн-ы Тохиргооны цэс ажиллахгүй. Суулгасны дараах зөвлөмж: Knox App-г унтраах хэрэгтэй. Суулгасны дараа knox хамгаалалтын аппликейшн доорх зурган дээрх шиг мэдэгдэл ирүүлэх ба. Үүнийг зогсоохын тулд SuperSU Аппликейшн-руу орох үед Knox Аппликейшн-г унтраах талаар асуух болно тэгэх үед "Ok" дарж унтраана. Яагаад knox-г унтраах шаардлагатай вэ гэвэл Энэ нь таны системийн нээлттэй бүрэн эрхийг боогдуулж байгаа гэж ойлгож болох юм. Онцлогууд: "Монгол хэл"-ийг урьдчилсан идэвхижүүлсэн ба та language enabler гэх зэрэг Аппликейшн-г хэрэглэх шаардлагагүй. Galaxy S5-н Аппликейшн-уудыг урьдчилан суулгасан. Galaxy S5 хэв маяг. Хурдан ажиллагаа. Зай зарцуулалт бага. Гэхчилэн өөр олон олон онцлогууд...
Дэлгэцийн зурагнууд
I9500 Project Seo - Build 1
Файлын нэр: Project Seo_Build 1 [CodeBB4].zip
Хэмжээ: 1.74 GB
Хөгжүүлэгч: iSeo98
Байршуулагч: Version.Mn
Шейр: MEGA
ТАТАХ> [ MEGA ]
Суулгах заавар
1. "Project Seo_Build 1 [CodeBB4].zip" файлаа буюу ROM-оо татаж аваад утасруугаа Custom ROM юмуу өөрөө дараа нь санахаар тийм хавтас үүсгэн тэндээ хуулах.
2. Утсаа унтраан Recovery цэсийн горимоор асаана. Тэгж асаахын тулд Дуу нэмэх, Голын товч ба Асаах товчоо хамтад дэлгэцээ асан астал дарна.
![[GT-I9500] Project Seo - Android 4.4.2 Бүрэн Монгол хэл ба S5 хэв маяг бүхий ROM [GT-I9500] Project Seo - Android 4.4.2 Бүрэн Монгол хэл ба S5 хэв маяг бүхий ROM](https://lh3.googleusercontent.com/blogger_img_proxy/AEn0k_sYW9M56eMicSyIE1nCeVq8pnqvqqNYxDz5MNYyOHOLveI4wkAMgz16w9Xc7CvW67yAYzT9AcXAKAGVTDxjdR3cAw=s0-d)
3. Recovery цэс рүү орсон бол эхлээд Wipe Data болно Wipe Cache үйлдлүүдийг хийнэ.
![[GT-I9500] Project Seo - Android 4.4.2 Бүрэн Монгол хэл ба S5 хэв маяг бүхий ROM [GT-I9500] Project Seo - Android 4.4.2 Бүрэн Монгол хэл ба S5 хэв маяг бүхий ROM](https://lh3.googleusercontent.com/blogger_img_proxy/AEn0k_tTya7oBIFJ-1YNM9xqeCCozJXfF_EJAWSoJLBQvawib3IvdZnou4zGE8Cz84az9ulr0Z54o0ClcOauV55Pxd0KqQ=s0-d)
![[GT-I9500] Project Seo - Android 4.4.2 Бүрэн Монгол хэл ба S5 хэв маяг бүхий ROM [GT-I9500] Project Seo - Android 4.4.2 Бүрэн Монгол хэл ба S5 хэв маяг бүхий ROM](https://lh3.googleusercontent.com/blogger_img_proxy/AEn0k_tvZWdgCrDxVYpntUNBfME1TSf199jkC3hnppSi5silS1PcSOXhWbPChDbjztBCKJijdVKKnaUmhRbOJ3PXVtiJ=s0-d)
4. Дараа нь та Install хэсэг рүү ороод "Project Seo_Build 1 [CodeBB4].zip" файлаа зааж өгөөд Install хийнэ. SD Card гэвэл таны мемори карт, Internal SD гэвэл утасны тань хэсэг.
![[GT-I9500] Project Seo - Android 4.4.2 Бүрэн Монгол хэл ба S5 хэв маяг бүхий ROM [GT-I9500] Project Seo - Android 4.4.2 Бүрэн Монгол хэл ба S5 хэв маяг бүхий ROM](https://lh3.googleusercontent.com/blogger_img_proxy/AEn0k_uj8thpTVZ71TbkAAxCONLo0Ke37Qnzyro-NTduzx3KyKx8JXk2h7zAv7l4YihPgtr3wHZdJ-miSd-UL8Q5O0xM6w=s0-d)
5. Сууж дууссан бол одоо утсаа Reboot хийнэ.
Дээрх зурагнуудыг I9100 дээр авсан бөгөөд Recovery цэс нь PHILZ-ын хувилбар байсан боловч харагдах байдал л өөр болохоос үйлдлүүд, тохиргоо, үндсэн хэв маяг нь эх CWM-тэй ялгаагүй тул ашигласан юм. Аdmin.Naraa надад I9500 бус I9100 байсан тул байгаагаа л ашигласан юм шүү.
3. Recovery цэс рүү орсон бол эхлээд Wipe Data болно Wipe Cache үйлдлүүдийг хийнэ.
4. Дараа нь та Install хэсэг рүү ороод "Project Seo_Build 1 [CodeBB4].zip" файлаа зааж өгөөд Install хийнэ. SD Card гэвэл таны мемори карт, Internal SD гэвэл утасны тань хэсэг.
5. Сууж дууссан бол одоо утсаа Reboot хийнэ.
Дээрх зурагнуудыг I9100 дээр авсан бөгөөд Recovery цэс нь PHILZ-ын хувилбар байсан боловч харагдах байдал л өөр болохоос үйлдлүүд, тохиргоо, үндсэн хэв маяг нь эх CWM-тэй ялгаагүй тул ашигласан юм. Аdmin.Naraa надад I9500 бус I9100 байсан тул байгаагаа л ашигласан юм шүү.




1 Сэтгэгдэл:
Gt i9505 bolhii
Сэтгэгдэл үлдээх:
Та сэтгэгдэл оруулахдаа өөрийгөө болон бусдыг хүндэтгэн элдэв ёс бус, доромжилсон, хараалын үг хэллэг хэрэглэхгүй байхыг хүсье!